2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч

агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ойг угтаж дүүргийн нэгдсэн төлөвлөгөө гаргаж иргэдрүү чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулан мэдээллийн хэрэгсэлүүдээр сурталчилан ажиллах

2015.10.08

ЗДТГ-ын газрын дарга

2

Замын цагдаагийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс

Нийслэлийн ойг угтаж нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ, ААНБ-уудыг хаягжилтыг сайжруулах өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулах хяналт шалгалт хийх

2015.10.08

Дэд бүтэц тохижилтын хэлтэс

3

Захиргаа хуулийн

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны ирц хангалтгүй байгаа тул 2-оос дээш тасалсан удирдлагуудад арга хэмжээ авч, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлж хариуг танилцуулах

2015.10.08

ЗДТГ-ын газрын дарга

4

Аж ахуйн тасаг

Иргэний танхимын микрофоны эвдрэл гэмтлийг засаж сайжруулах

2015.10.08

Хэвлэл  мэдээлэл олон нийттэй харилцах алба

5

 Хэвлэл  мэдээлэл олон нийттэй харилцах алба

Хэлтэс албадууд дүүргийн 14 хоног тутам гардаг мэдээллийн брошурт хийсэн ажлуудаа сурталчилж  ажиллах

2015.10.08

Захиргаа хуулийн хэлтэс

6

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Жил бүр зохион байгууллагддаг үндэсний “Өгөх өдөр”-ийг 10 сарын 29-ний өдөр зохион байгуулах, хэлтэс албадууд идэвх санаачилгатай оролцох

2015.10.08

Захиргаа хуулийн хэлтэс


ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР