Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар дүүргийн 136 иргэн өчигдөр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Тэдгээр иргэдтэй хамт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 2, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга 1 албан хаагч мөн шагнагдсан юм. Тодруулбал, дүүргийн 32 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Очир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Мягмарсүрэн, Д.Чинбат нар Алтан гадас одон хүртлээ. Дүүргийн “Иргэний танхим”-д болсон шагнал гардуулах ёслолын дараа ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Сандагсүрэн, Л.Төмөрбаатар Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй нар тэднийг хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. 

 

Олон улсын эмч нарын баярыг угтан дүүргийн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 25 хүнд салбарын шагнал гардуулах арга хэмжээ болов. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ. Эдгээр иргэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт хүсэлт тавьсаны дүнд ийнхүү хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн юм. Энэ удаад эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгийг 13 хүн, Эрүүл мэнд, спортын яамын жуух бичгийг 13 иргэн гардан авсан юм. 

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдрөөс эхлэн дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, иргэдийн асуултад хариулт өгч байна. Түүнтэй хамт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд болон бусад дүүргийн удирдлагууд явж иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, асуудлыг нь шийдвэрлэж ажиллах юм. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын уулзатын хуваарийг доорх мэдээллээс харна уу. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж ИТХ-ын Ажлын албаны даргаар Очирбатын Бат-Ирээдүйг томиллоо. Тэрбээр 1988 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1998 онд Төрийн Захиргааны Удирдлагын Институтыг Төрийн удирдлагын арга зүйч менежерээр тус тус дүүргэсэн бөгөөд Төрийн тусгай албаны ахлах дэслэгч, төрийн захиргааны дэс түшмэлийн тэргүүн зэрэгтэй. Ажлын гараагаа Баянхонгор аймгийн АДХГЗийн зохион байгуулагч, ахлах зохион байгуулагчаар эхэлж, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,  нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хуулийн зөвлөх, Зэвсэгт хүчний жанжин штабт хуулийн зөвлөх, Батлан Хамгаалах Яамны ХШҮГ нийгмийн бодлогын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан төрийн албаны тушрлагатай албан хаагч ажээ. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм, Ногоон хөгжил” дэд хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор өчигдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн захирал Б.Энхмаа нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй, ИТХ-ын Төлөөлөгч, Байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооны дарга С.Ичинхорлоо, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Өмч, газрын харилцааны албаны дарга Г.Баярсайхан болон “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Р.Төмөрбаатар,  Орон нутаг хариуцсан албаны дарга М.Даш, төслийн зохицуулагч Г.Ганболор, байгаль орчны мэргэжлийн байгууллагын төлөөлөл Т.Энхтунгалаг нар байлцлаа. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Энэ нь Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоол, УИХ-ын 2013 оны 6 дугаар сарын 13-ны 43 дугаар тогтоолын дагуу гурван үе шаттайгаар 2035 он хүртэл хэрэгжих үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн экологийн сөрөг үзэгдлүүдийг багасгах зорилгоор ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгохыг зорьж буй бодлогын шинжтэй том ажил болж чадаж байгаагаараа онцлог юм.

Хөтөлбөр сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэнээр дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөний орчим цэцэрлэгт хүрээлэн, дусгалын цогцолбор байгуулах, дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу уулын бэл, Бумбатын рашаан орчмыг тохижуулах, мөн үндэсний хэмжээний томоохон Агро-ойн парк байгуулах, мод, бут, сөөг, олон наст ургамал ургуулах талаар байгууллага, хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулах гээд олон ажлыг төлөвлөөд байгаа юм

1. СХД, 30,31, 23-р хороо, БГД-ийн 21-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох авто зам, 6 гүүр болон Ард Аюушийн өргөн чөлөөний огтлолцлын зураг  төсөл
Авто замын нийт урт 2.4км
Замын нийт өргөн 39м

 

Төслийн үр дүн
Энхтайваны өргөн чөлөө,  Өнөр хорооллын гудамж замын автомашын ачааллыг бууруулж, зүүнээс баруун руу чиглэсэн хөдөлгөөнийг хуваарилж хөдөлгөөнийг сааруулна. 1-р хорооллын арын гэр хороолол доторхи дэд бүтэц сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

2.Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310у/м гүүрийн хамт барих гарцын зураг
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2.25 м
Замын нийт урт 3.6 км
Төслийн үр дүн
Энэхүү зам баригдсанаар хотын баруун болон хойд чиглэлээс зүүн болон урд чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй дамжин өнгөрүүлэх транзит урсгал бий болно. Мөн Улаанбаатар хотын төвөөс Авто худалдааны цогцолбор чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд зөвхөн "22-ын товчоо" чиглэлийн замаар дайралгүй Нисэх-Сонгинын замаас очих боломжтой болно. 

3. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2 м 

4. Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 2.1км

5. Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 15.3км 
Төслийн үр дүн
Баянголын ам, Орбит, Тахилт орчмын дэд бүтэц, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болно

6. Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон Төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
Нийт урт 435.02 у/м
Гүүрийн нийт өргөн 17.2м
Явган хүний гүүрэн гарцын нийт урт 100м


Төслийн үр дүн
Нарны зам болон Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хотын зүүн хэсэг болон Энхтайваны гүүр, Нарны гүүрийн хөдөлгөөний эрчим сайжирна. 
7. Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын  ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган замын өргөн 2.25м
Замны нийт урт 0.30км

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс  Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсаны дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгааг энэ үеэр дурдаж байлаа. 

 

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын  дарга Х.Нямбаатарт иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар дүүргийн иргэд болон төрийн албан хаагчидтай уулзалт яриа хийлээ. Ж.Батзандан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс  санал авахаас гадна иргэдийн асуултанд хариулт өглөө. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар УИХ-д өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын бүх дүүргүүдэд хүлээлгэн өгч байгаа гэсэн юм.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хэрэг илрүүлэх явцыг түргэтгэх, цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн үйл ажиллагаанд шаардагдах  хяналтын камер, дүүргийн Прокурорын газарт шаардлагатай тавилга, эд хогшил, Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн үйл ажиллагаанд шаардлагатай кубон буюу цагдаагийн зөөврийн хяналтын цэг зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, УБХЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн дарга цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр, 12 дугаар хорооны Засаг дарга Г.Ундармаа болон бусад албаны хүмүүс оролцлоо. 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Саппоро" үйлчилгээний төвийн гадна талбайд байгуулсан "Хөдөлгөөнт хяналтын цэг" буюу кубонд алба хаагчид 24 цагаар ажиллах бололцоотой болж буй юм. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарт Сэргээн засалт хөгжлийн төвийн дэд дарга Т.Мөнх-Очир, тус төвийн Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга н.Баярбат болон “Сонгино” бие даан амьдрах төв, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн төлөөллүүдээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай эрх зүйн баримт бичгүүдийг албан ёсоор гардуулан өглөө. Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай ХҮБ-ын конвенц, түүнийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан конвенцийн зөвлөмж”, “Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны Стратеги” гэсэн баримт бичгүүд багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүрэгт 8100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. Энэ нь дүүргийн нийт хүн амын 3 өрчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик мэдээ байна.

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Санхүү, эдийн засгийн хорооны Орон нутгийн хөгжлийг дэмжих дэд хорооноос жил бүрийн 3, 4 дүгээр улиралд дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, явц, байдалд хяналт хийдэг билээ. Энэ жилийн ээлжит хяналт, шалгалтын ажлыг 11 дүгээр сарын 27-оос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд хийж байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/103 дугаар тогтоолоор байгуулагдаад буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч У.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, түүний явц, байдалд хяналт шалгалт хийж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын Төлөөлөгч О.Ганбаатар, Б.Баярбат, Б.Хишигт, Б.Рагчаа, М.Мөнхжаргал нар Толгойт, Өнөр, Баянхошуу, Төвийн бүсүүдийг хариуцан ажиллах юм. Энэ жилийн хяналт шалшалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  дүүргийн Захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын инженерүүд болон хороодод ажиллаж буй олон нийтийн оролцооны хяналтын зөвлөлийн гишүүд орж буйгаараа онцлог ажээ. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил хамгийн их гарч байгаа 1, 2, 22, 26 дугаар хороодод нийтийн хэв журмыг сахиулах олон нийтийн эргүүл ажиллууллаа. Олон нийтийн эргүүлд Төрийн байгууллагуудын албан хаагчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн ажилтнууд энэ сары 23-26-ний өдрүүдэд ажиллав. Тэгвэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-ны 19-23 цагийн хооронд нэгдсэн эргүүл Саппоро, 1 дүгээр хорооллын ар талын дэн будал, зочид буудлууд болон бусад хөл хөдөлгөөн ихтэй газруудад гарч байна. Цаашид 2015 он дуустал баасан гариг бүр нийтийн хэв журмыг сахиулах үүднээс олон нийтийн эргүүл гарах юм.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын дунд Хууль, эрх зүй АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 32 хорооны нийт 70 гаруй албан хаагч оролцож мэдлэг чадвараа сорьсоноос Цагдаагийн II хэлтэсийн олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Ариунжаргал тэргүүн байрт шалгарсан бол 2 дугаар байрт Цагдаагийн III хэлтэсийн олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Хандсүрэн, 3 дугаар байрт 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Нарангэрэл, 4, 5 дугаар байрт Цагдаагийн III хэлтэсийн олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Өлзийдавхар, Э.Нармандах нар шалгарлаа.

 

Төрийн өршөөл ивээлийг хүртэж, хорихоос суллагдсан иргэдээ Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнөөдөр нэг дор цуглуулан уулзаж, тэдэнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ажлын байраар хангах, төрийн халамж үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах, шаардлагатай иргэдийг иргэний бичиг баримтжуулах зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, яриа таниулга хийлээ. Энэхүү арга хэмжээг дүүргийн Цагдаагийн I, II, III хэлтэсүүд нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа юм байна. I хэлтэсээс зохион байгуулсан өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, Цагдаагийн I хэлтэсийн дарга Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Ганаа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэсийн дарга А.Пүрэвсүрэн болон бусад хэлтэс албадын дарга нар оролцов. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэг болон Сонгинохайрхан дүүргээс энэ удаагийн өршөөлд нийт 222 хүн хамрагдан, хорихоос суллагдаад байгаагийн 124 нь  Цагдаагийн I хэлтэсийн харьяа 9 хороонд харьяалагддаг юм байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн тэмцээнд өнгөрсөн ням гаригт амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 50 шатарчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд эрэгтэй 6, эмэгтэй 3 нийт 9 шатарчин шалгарч нийслэлд өрсөлдөх эрхээ авлаа.

Шалгарсан шатарчид

Эрэгтэй: I байр- Ц.Мөнхбат /5 дугаар хороо/ II байр- Ч.Батзаяа /16 дугаар хороо/  III байр- О.Ганбаатар, /5 дугаар хороо/, IV байр – Ц.Пүрэвдож /13 дугаар хороо/ V байр- О.Самбууням /15 дугаар хороо/ VI байр- М.Ванчинхүү /21 дугаар хороо/

Эмэгтэй:

I байр - М.Жаргалсайхан /13 дугаар хороо/,  II байр – С.Цэвэлжав /1-дүгээр хороо/  III байр – Г.Баясгалан /15 дүгээр хороо/ тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Энэхүү тэмцээн нь шат шатны Хурлын дарга нарын нэрэмжит болдогоороо онцлог бөгөөд дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит тэмцээнээс шалгарсан шатарчид ирэх сард Нийслэлийн ИТХ-ын даргын, 1 дүгээр сард УИХ-ын даргын нэрэмжит тэмцээнүүдэд тус тус өрсөлддөг юм.

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас “Өгөх өдөр”-ийг 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр дүүргийн удирдлагууд болон аж ахуй нэгж, албан байгууллагуудаас иргэдэд өглөг хандивыг өргөсөн юм. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар дүүргийн толгойт бүсийн 67 худгаар дамжуулан иргэдэд үнэгүй ус тараах ажлыг зохион байгууллаа. Мөн иргэдэд хувцас болон хүнсний тусламж үзүүлсэн юм. ИТХ-ын Төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газраас мөн хувцас, хүнс, мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.  Арга хэмжээний үеэр “Өглөгийн эзэн” аж ахуй нэгж, байгууллага хувь хүмүүсийг шагнаж, алдаршуулав. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн прокурорын газар хамтран “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд удааширсан болон түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх аян болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр, Цагдаагийн I хэлтэсийн дарга, цагаадгийн хурандаа Ш.Цогтбаатар, Цагаадгийн II хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Цагдаагийн III хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр болон дүүргийн прокурорын газрын прокурорууд, харьяа цагдаагийн хэлтэсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцлоо.

Зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд  Гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг тавьж, мэдээлэл хийсэн юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдал, тулгарч буй бэрхшээлтэй асуудлын талаар цагдаагийн хэлтэсүүд танилцуулга хийлээ.