Сонгинохайрхан дүүрэг нь нийслэл хотын баруун талд орших Сонгино хайрхан уулын нэрээр нэрлэгдсэн юм. Энэхүү уулын оргил нь далайн түвшнээс 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой.

 

Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн түүх 1992 онд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн үеийн Октъябрийн районоос өрх тусгааралсанаар эхэлдэг. Монгол УИХ-ын 1992 оны 18-р тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчтэйгээр анхны хуралдаанаа хийж Сонгинохайрхан дүүргийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10 сарын 1-ний өдөр гаргасанаар тус дүүрэг албан ёсоор байгуулагдсан юм.

 

Анхны хурлаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр байгуулах тогтоол гарсан байна. Тус дүүрэг нь анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв. Улмаар 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот "Дүүргийн нэрийг өөрчлөх тухай" тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ.

 

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр ийнхүү Нийслэлийн Октябрь район буюу одоогийн Баянгол дүүргээс өрх тусгаарлан байгуулагджээ.

 

 

Сонгинохайрхан дүүрэг 43-н хороотой 330 орчим мянган хүн амтай нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд