Ази номхон далайн Эдийн засаг, Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн KAWASAKA SHINJI, Sogo Service компанийн ТУЗ-ын гишүүн, Ерөнхий захирал,  Японы ерөнхий хог хаягдал цуглуулах тээвэрлэлтийн хоршооллын Гүйцэтгэх захирал SOGOU HIROYUKI, MK2 компанийн ТУЗ-ын гишүүн KAWASAKA MIYUKI нарын Япон улсын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочилж, хог хаягдлыг дахин боловсруулах талаар дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус дүүрэгт хог боловсруулах үйлдвэр барих тухай санал солилцлоо.

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд тавилаа. БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлтгэжээ. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойролцоогоор 20-иос дээш жил, хямд үнээр түгээхээр төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүрэгт “Сибкабель-Энержи” компани цахилгааны кабел утасны үйлдвэрийг нээлээ. Тус үйлдвэр нь 450 В хүртэлх вольттой (450/750 хүртэлх сүлжээ), 400 Hz давтамжтай эсвэл 1 кв хүртэлх DC вольттой электрон тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг болон цахилгааны сүлжээнд ашиглах цахилгааны кабел утаснууд үйлдвэрлэнэ. Тус компани 2002 оноос эхлэн цахилгааны кабел утас импортолж эхэлсэн. Харин өнөөдрөөс ийн өөрсдөө үйлдвэрлэгч боллоо. Одоогоор 16 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спорт хорооны шинэ “Спорт цогцолбор” 2016 оны 09 сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Тус нээлтэнд Улсын Их Хурлын Гишүүн Б.Ундармаа, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа мөн нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороод, Сонгинохайрхан дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч багш нар болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Монгол улсын төрийн далбаа, Сонгинохайрхан дүүргийн туг, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны тугаа шинэ спорт цогцолбортоо хүндэтгэн заллаа.

  Сонгинохайрхан дүүргийн “Жишиг эмнэлэг”-ийн барилгын бэлтгэл ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 7 дугаар сарын 19-ний өдөр танилцлаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Жишиг эмнэлэг” барих ажил нь нийт 37,0 сая долларын өртөгтэй бөгөөд барилгад 22 сая, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудалд 15,0 сая долларыг зарцуулахаар төлөвлөгдсөн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/141 тоот захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрийг камержуулах ажлыг эхлүүлсэн юм. Нийслэлийн орон нутгийн сангийн 1.6 тэрбум төгрөгийн өртөгөөр 30 хорооны 84 байршилд 185 камер суурилуулсан бөгөөд үүнээс 16 камер нь  автомашины дугаар илрүүлэгчтэй, 20 нь 180 градус эргэдэг, нэг чигийн 149 камер байршуулсан байна. Камержуулалтын ажлыг “Миротек” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа эхлэн өнөөдөр бүрэн суурилуулж дууслаа. Камержуулалт хийгдсэнээр тус хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт буурч, урьдчилан сэргийлэлт нэмэгдэн, үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт өснө гэсэн тодорхой зорилгыг тавин ажиллаж байна. 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, дэд дарга, дэд комиссар Ч.Ням-Очир, дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн прокурорын газрын дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Отгонбаяр нар оролцов. Тус саатуулах байр нь орчин үеийн тоног төхөөрөмж, камераар тоноглогдсон стандартын дагуу баригдсан, 40 хүний багтаамж бүхий ахуйн хүрээнд архидан согтуурч, зөрчил гарган саатуулагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх нөхцлийг бүрдүүлсэн, тэдний зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх сургалт сурталчилгааны тусгайлсан танхимтай ажээ. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагчийн аюулгүй байдлыг хангасан зэргээрээ нийслэлийн хэмжээнд анх удаа баригдан ашиглалтад орж байгаа саатуулах байр юм.

Ундны усны эс үүсвэр багатай Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 6, 24, 26, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014-2015 онд Орон нутгийн хөгжлийн сан болон Тайвань улсаас хэрэгжүүлж буй “Хүүхэд, гэр бүлийн сан”-гийн хөрөнгөөр 24 ус түгээх байр баригдлаа. Эдгээр худгуудыг Ус сувгийн удирдах газарт шилжүүлж, шаардлага хангасан 13 худгийг байнгын ашиглалтад орууллаа. Үлдсэн барилга угсралт нь ус түгээх байрны стардартын шаардлага хангаагүй, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 11 худгийг тодорхой хугацаанд зөрчлүүдийг нь арилган ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

С.Туулмаа

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн 8 дугаар гудамжинд байрлах 226 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 4 дүгээр сараас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдрэн, өнөөдөр туузаа хайчилсан юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хорооны Засаг дарга О.Ганбаатар, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан 120 хүүхдийн багтаамж бүхий тус цэцэрлэг нь 2012 оноос хойш нээлтээ хийж буй 9 дэх цэцэрлэг юм. Өмнө нь 80 дугаар цэцэрлэгт болон гэртээ хүмүүжиж байсан 4 дүгээр хорооны хүүхдүүд энд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 240 хүүхдийн багтаамжтай сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа. Цогцолборын нээлтэд нийслэлийн ИТХ-ынтөлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг болон бусад албаны хүмүүс хорооны оршин суугчид оролцов.

 

Тус 129 дүгээр бага сургууль, 214 дүгээр цэцэрлэгт Овоот, Хонхорынхноос гадна 31 дүгээр хорооны зарим хүүхдүүд сурч хүмүүжих юм. Өмнө нь эдгээр бага насны хүүхдүүд өндөрлөг газраас уруудан хоёр буудал газар алхаж 105 дугаар сургуульд сурдаг байсан тухай эцэг эхчүүд энэ үеэр хэлж байв. Цэцэрлэгийн хувьд өмнө нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаагүй гэрээр хүмүүжиж байсан хүүхдүүд 100 хувь хамрагдахад бэлэн болжээ.

 

Сонгинохайрхан дүүрэгт 2012 оноос улс, нийслэл орон нутгийн болон гадны хөрөнгө оруулалтаар 13 сургууль цэцэрлэг барьж ашиглалтад оруулсанаар 4800 хүүхэд ая тухтай орчин нөхцөлд сурч боловсрох боломжийг бүрдүүлжээ.

 

 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нарыг хүлээн авч уулзаж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтын үеэр НДХ болон, ЭМТ-ийн удирдлагууд

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 1 цэцэрлэг, 1 сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн

 

1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын  Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийсэн юм.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Сайнтөгс, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа  болон бусад холбогдох  албаны хүмүүс оролцлоо.

Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд  тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байсан юм. Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Тус дүүргээс дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.  Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэн тохилог сууцаар хангагдсан юм. Харин 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал,
Баянзүрх дүүрэгт:              
Зургаан талт ХХК – 150 айлын орон сууц
Гангар инвест ХХК – 168 айлын орон сууц
Баганат өргөө ХХК – 144 айлын орон сууц
 
1.     Сонгинохайрхан дүүрэгт:
Стандарт проперти групп ХК – 262 айлын орон сууц
Хера пропертийз ХХК – 320 айлын орон сууц
 
2.     Сүхбаатар дүүрэгт:
Пример инвестмент групп ХХК – 60 айлын орон сууц ашиглалтад орно

Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 ортой 227 дугаар цэцэрлэг 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад орж 250 хүүхэд багачуудыг хүлээн авсан бол 6 дугаар хороонд байрлах 91 дүгээр цэцэрлэгт 160 ортой өргөтгөлийн ажил хийгдэж 11 дүгээр сарын 06-нд

 

хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Дээрх хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар тус дүүргийн СӨБ-ын хамран сургалт 69.9 хувьд хүрч байгаа бөгөөд шинээр 40 ажлын байрыг нэмэгдүүлээд байна. Дүүргийн ИТХ, ЗДТГ-аас тус цэцэрлэгийг гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэлээр хангахад 40,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

 

Авто зам хаагдах үед нийтийн тээврээр хэвийн зорчих эрэлтийг хангахын тулд  Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн баруун талд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргаж тэмдэг тэмдэглэгээг тавьсан. Мөн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгон хөдөлгөөнийг зохицуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 2016 ОНЫ АЖЛЫН САНАЛ

Та энд дарж татаж авна уу