“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ” машиныг манай дүүргийн 4 хороонд байрлууллаа. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, шат дамжилгыг багасгах зорилгоор төвөөс алслагдсан хороодод ийнхүү суурилуулж эхэлжээ. Иргэд цахим үнэмлэхээ ашиглан “ТҮЦ” машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулж, цахилгааны төлбөрөө төлж, өдөр тутмын сониноо захиалах боломжтой. Мөн гэрлэлтийн бүртгэл болон иргэний бүртгэлийн 6 төрлийн, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа авч болно.

 

Үүнээс гадна иргэд төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болох ажээ.

Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитын эцэст “Зүүн-Алдар” ХХК-ийн үйлчилгээний төвд, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөтөлийн буудалд “Томмянган” ХХК-ийн үйлчилгээний төвд, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 -ын буудалд “Сонгино Хангай” ХХК-ийн “Миний дэлгүүр”-т, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хорооны байранд тус тус очиж “ТҮЦ” машинаар үйлчлүүлэх юм байна. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд