2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагийн орчимд Хуучин 22-ын товчооны орчим уулын ус ихээр урсан орж ирж засмал зам дээгүүр хальснаас болж автомашин явах боломжгүй болсныг арга хэмжээ авч ажиллалаа.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 11, 26, 29 дүгээр ангийн нийт 58 албан хаагчийг хамрууллаа.

 

Тус дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд үер болсонтой холбоотойгоор тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс далан сувгийг цэвэрлүүлж, шинээр далан шуудуу гаргах ажлыг зохион байгууллаа.

2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Аврах, гал унтраах 11, 29 дүгээр ангиудын бие бүрэлдэхүүнийг яаралтай дохиогоор цуглуулж үер усны ажиллах хувцас, багаж хэрэгсэлийг шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой комиссын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10/525 тоот  албан бичгийн хүрээнд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран үер, усны аюулаас урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх самбарыг байршууллаа. Тус дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрний зам дагуу, мөн голын эрэг дагуу, Био комбинатын модон гүүрний хажууд тус тус самбарыг байрлуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/694 тоот “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 312 тоот захирамж гаргуулж, тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын авто техникийн шалган нэвтрэх товчоон дээр дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасгийн албан хаагчдыг  тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүл Эмээлт, Баруун туруун зэрэг газруудад хяналт шалгалт хийж байна.

2013 оны 08 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд орох 10000 морьтны жагсаал, 3000 хурдан морины уралдаан болсонтой холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, хуушуурын гэрт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч, урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Тухайн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сурталчилгааны материалыг 100 гаруй ширхэгийг тарааж, 24 цагаар  үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд