Сонгинохайрхан дүүргийн гэрэлт ирээдүй болсон бяцхан сурагч, анги дэвшин суралцагч, их дээд сургуулийн оюутнууд та бүхэндээ 2013-2013 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Ирж буй хичээлийн жилдээ сурагч, оюутнууд та бүхэн сурлага, урлагийн амжилтандаа ахиц дэвшил гаргаж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дүүргийн минь сайн сайхан ирээдүй та бүхний сурлагын амжилт, идэвх зүтгэлээс ихээхэн хамаарах тул миний бие та бүхний амжилт, ололтоо ахиулахад өөрийн хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна.

 


Япон улсын хөрөнгө оруулалтаар дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байранд засвар хийж сурагчдын амьдрах тав тохьтой орчинг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, энэ онд дүүргийн 5 сургууль, 2 цэцэрлэгт нийт 499,5 сая төгрөгийн хөрөнгөөр их засвар хийн суралцагч та бүхний ая тухтай сурах орчныг бүрдүүллээ. Алслагдсан хорооны хүүхдүүдийг хичээлийн байртай болгохын тулд 640 хүүхдийн багтаамж бүхий Тахилтын аманд 122, Баянголын аманд 123 дугаар сургуулийг барьж хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхдүүд та бүхнийг хүлээн авахад бэлэн боллоо.
Мөн сургуулийн өмнөх боловсролын хувьд 192 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулан ашиглалтад оруулсан зэрэг хүүхэд багачууд та бүхний төлөө бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, ерөнхий боловсрол, их дээд сургуулийн бүхий л оюутан сурагч, багш ажилчид та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд