Дүүргийн нийт хэсгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч нарын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” шалгаруулах болзолт уралдааныг 2 сарын хугацаатайгаар зарлалаа. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-ны өдөр “Соёмбо” кино театрт уралдааны болзол, удирдамжийг танилцуулах уулзалт болов. Уулзалтад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, 2 дугаар хэлтсийн дарга Т.Бакыт, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар оролцлоо. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, Замын цагдаагийн тасгийн хамт олонд мотоцикль бэлэглэсэн юм.

 

Мөн тэнд цугласан хэсгийн ахлагч нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асууж тодруулж байлаа.

Уулзалтын төгсгөлд “Гэмт хэрэг зөрчилгүй жишиг хэсэг” шалгаруулах уралдааны удирдамжийг уншиж танилцуулав. Нийт 7.5 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд нэгдүгээр байранд шалгарсан нэг хэсгийн ахлагч, нэг хэсгийн байцаагч нар тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулах бол хоёрдугаар байранд 3 хэсгийн ахлагч, 2 хэсгийн байцаагчийг шалгаруулан тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн гуравдугаар байранд 8 хэсгийн ахлагч, 2 хэсгийн байцаагч шалгарч 300 мянган төгрөгөөр шагнуулах юм.

Тус уралдааныг зарласны үр дүнд дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурч, аюулгүй дүүрэг болоход алхам ойртоно гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд илэрхийллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд