Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар 999 өсвөрийн шатарчин бэлтгэх зорилготой “Ирээдүйн мастерууд Сонгиноос” хөтөлбөрийн нээлт энэ сарын 26-ны өдөр “Ирээдүй” цогцолбор бага сургуульд болж өнгөрлөө. Дүүргийн хүүхэд багачуудыг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний оюун ухаан, сэтгэн бодох авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүүхэд болгон төлөвшүүлж хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн шатрын сургалтыг дүүргийн 30 сургуульд явуулах юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн нээлтэд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн 30 сургуулийн захирал оролцов.

Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга М.Чинболд шатрын сургалт нь хүүхдийн хүмүүжилд эерэг үр нөлөөтэйг дурдаад сургагч багш нарт ирээдүйн мастеруудыг бэлтгэх их үйлсэд өндөр амжилт гаргахыг хүссэн юм. Мөн тэдэнд ном, ханын шатар бэлэглэсэнд тус спортыг хөгжүүлэх бааз суурийг бий болгоход ихээхэн тус нэмэр болж байгааг сургуулийн захирлууд хэлж байлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд