Халдварт өвчин судлалын төвд 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 14-ны өдрүүдэд зохион байгуулагдах СХТТШ-д тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хуваарийг ХөдөлмөрЭрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mnсайтаас харна уу.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын  өмнө дараах зүйлсийг онцгой анхаарч, өөрийгөө бэлтгэж ирнэ.

 

Үүнд:

  • Өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахад шаардагдах бичигбаримт:

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх эх хувь
  • Бүртгэлийн шар хуудас /тасалбар/
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж ХӨСҮТ-ийн /2-р байр/ эмнэлэгийн санхүүд тушаана. /55000 төгрөг бэлнээр /
  • Цээж зураг 1хувь / Сүүлийн 3-6 сарын хугацаанд авахуулсан байх3*4 хэмжээтэй/
  • Өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах

Анхаарах зүйлс:

  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зөвхөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хоцролгүй, эмх цэгцтэй хамрагдана.
  • Дээр дурьдсан бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулахгүй.
  • Үзлэгт хамрагдах иргэд өөрийн үзлэг шинжилгээ өгөх газар, өдөр, цаг, ээлжийг нарийн нягтлан шалгана.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах үед хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оронд өөр хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах оролдлого гаргасан тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүйд тооцох тул бусдад мэхлэгдэж, өөрсдийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг хүн нэг бүрчлэн тулгаж оруулна.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж тэнцэхгүй /элэгний В, С вирус, тэмбүү, сүрьеэ гэх мэт/ бол  БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгч иргэнээр нэр байршихгүй.
  • СХТТШалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж тэнцээгүй тохиолдолд төлбөр, хураамжийг буцаан олгохгүй.
  • БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгч иргэнээр нэр байршсан иргэнд солонгосын ажил олгогч ажлын санал тавьж солонгосын ХЗЯ-аас визний зөвшөөрөл ирсэн иргэн явахын өмнөх давтан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагддаг. ЭМДҮШ-ний хураамж ерөнхий ЭМҮШ-ний хураамж болох /55000 төгрөг/-д багтсан байна.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагийн хаяг

Эрүүл мэндийн байгууллагын нэр

Байршил

Үзлэг хийх

хугацаа

Халдварт Өвчин

СудлалынҮндэсний Төв

 

 

Баянзүрх дүүрэг. Намянжугийн гудамж.                        4-р хороо ХӨСҮТ-ийн              2-р  байр

2013.10.01-2013.10.14

 

8:00-15:00 цаг

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn цахим хуудаснаас тэнцсэн эсэх нэрээн харна уу.

ЭМҮШ-д хамрагдаж тэнцсэн иргэд ажлын 7-14 хоногийн дотор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд ирж БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгч иргэнээр нэр байршуулах бүртгэл хийлгэнэ үү.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

Байгууллагын хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо Чингэсийн өргөн чөлөө Цагаан хаалганы баруун талд  Гутлын үйлдвэрийн хажууд шилэн ногоон барилгын  1 давхарт   Гадаадад ажиллах хүч илгээх алба

Холбоо барих   утас: 70139022, 77121285

Цахим хуудас:www.ces.gov.mn

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд