Нийслэлийн өдөр буюу нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойг угтаж зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хүндэт туг гардуулж байгаа билээ. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид нийслэлийн хүндэт туг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, дүүргийн Засаг даргын орлогч Б.Батдорж, дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга болон тус ангийн удирдлага оролцож ангийн нийт бие бүрэлдэхүүн жагсч хүндэтгэл үзүүлэн нийслэл хотынхоо тугийг хүлээн авлаа.

 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр Улаанбаатар хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл хийж, тус ангийн ажилчдын тарьж ургуулсан хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг сонирхов.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд