Нийслэлийн 374 жилийн ойг угтаж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хүрээнд соёлтой өрх, хороог шалгаруулав. Нийт 32 хорооны хэмжээнд иргэдийн гоо зүйн түвшинг нэмэгдүүлэх, соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү нэг сарын хугацаанд бүтээлч ажлыг өрнүүлсэн.
Ард иргэдийнхээ ая тухтай, соёлтой амьдрах орчныг бүрдүүлсэн Б.Энхтуяа Засаг даргатай 6 дугаар хороо тэргүүн байранд шалгарч, Л.Төмөрбаатар Засаг даргатай 24 дүгээр хороо дэд байр, Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8 дугаар хороо гуравдугаар байр, Л.Бямбадорж Засаг даргатай 9 дүгээр хороо дөрөвдүгээр байранд тус тус шалгарсан байна.
Мөн энэ үеэр 5 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Баярбат, 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Ж.Чулуун, 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Аззаяа, 27 дугаар хорооны нийгмийн ажилтан О.Ариунжаргал нарыг шилдэг нийгмийн ажилтнаар шалгаруулж, өөрийн хүч хөдөлмөр, санал санаачилгаар хүрээлэн буй орчноо тохижуулсан 7 дугаар хорооны иргэн Б.Чинболд, 6 дугаар хорооны иргэн Ц.Мягмардулам, нарыг соёлч гэр бүлээр өргөмжиллөө.