Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнийг тодрууллаа.
“Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар Сонгинохайрхан дүүргийн 110, 91, 156 дугаар цэцэрлэг, нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч өрхөөр тус дүүргийн иргэн Л.Нарангэрэл, Т.Ганбаатарын гэр бүл, нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч иргэнээр манай дүүргийн оршин суугч Э.Дэлгэр, О.Цэдэв, Г.Наранмандах, Д.Цэдэндамба, Ё.Гандиймаа нар тус тус шалгарав.