“Үндэсний өгөх өдөр”-ийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын санаачилгаар анх удаа нийслэлийн бусад дүүргийг уриалан өргөн хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Өгөх өдрийн нээлтийн ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Н.Ганаа, Ц.Төрхүү, Иргэдийн Хурлын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун, БНСУ-ын Тэжон дүүргийн төлөөлөгчид болон дүүргийн иргэд хөдөлмөрчид оролцов.

 

“Үндэсний өгөх өдөр”-ийг ийнхүү дүүрэгтээ тэмдэглэж буй нь нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, эрсдэл бүхий зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмж байгааг Засаг дарга энэ үеэр хэлж байлаа.

Энэ өдөр дүүргийн удирдлагууд болон болон хэлтэс албадын албан хаагчид төрөл бүрийн өглөгийг дүүргийнхээ иргэдэд өргөн барилаа. Үүний дотор дүүргийн нийт нутаг дэвсгэрт байдаг 50 гаруй усан сангийн нэг өдрийн усны нөөцийн мөнгийг Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын зүгээс бэлэглэж буй нь хамгийн том өглөг байлаа. Үүнээс гадна Жаргалант тосгоны Соёлын төвийн дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, эмнэлгийн анхан шатны үзлэг, оношилгоо хийн, цугласан хүмүүст халуун аарцаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Өгөх өдөр зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани, үйлдвэрүүд идэвхтэй дэмжин оролцлоо. Тухайлбал, “Сүү” ХК, “Дүүхээ” ХХК, “Уран бэр” ХХК, “Финпак” ХХК, “Be forward” ХХК, “Хангалуун трейд” ХХК, хошин урлагийн “Маск” продакшн, “JCS” төрийн бус байгууллага зэрэг олон компани энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллав. Эдгээр компаниудад зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлэн “Өглөгийн эзэд”-ээр өргөмжилж дурсгалын зүйл гардуулсан юм.

Нийт Сонгинохайрханчууддаа Засаг даргын тамгын газар түүний хэлтэс албад, дэргэдэх хэлтсүүд болон хувийн хэвшлийнхний зүгээс нийт 40,8 сая төгрөгийн өглөгийг өргөн барьжээ. 

Энэ үеэр дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвөөс “Инээслэглэл бэлэглэе” өдөрлөгийг зохион байгуулж, кадастрын зураг хийх, нотариатаар батлах, бичиг баримт олшруулах, зураг авах зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийж үйлчиллээ . 

“Үндэсний өгөх өдөр”-өөр Сонгиноахйрхан дүүргийн удирдлага, Засаг даргын тамгын газрын хэлтэс албад, дэргэдэх хэлтсүүдээс өгсөн хандив, тусламжийн жагсаалт

Хэлтэс албад

Ажилтнуудын нэр

Тусламжийн төрөл

Мөнгөн дүн

1

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ИТХ-ын ажлын албаны дарга

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

30 хүүхдэд цүнх хичээлийн хэрэгсэл

300,000

Засаг даргын орлогч, ИТХ-ийн Төлөөлөгч Ц.Төрхүү

9 худагт 45 тонн ус

225,000

 

530,000

Мөнгөн тусламж

20,000

30 өрхөд гурил

285000

26-р хорооны засаг дарга Э.Ууганцэцэг

2 худагт 10 тонн ус

50,000

ИТХ-ын төлөөлөгч Д.Чинбат

1 худагт 5 тонн ус

25,000

ИТХ-ын төлөөлөгч
Х.Бат-Аюуш

19 дүгээр хорооны 1 хүүхдэд мөнгөн тусламж

60,000

ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхцэцэг

27-р хорооны иргэн М.Номинд мөнгөн тусламж

50,000

ИТХ-ын төлөөлөгч У.Эрдэнэбат

3 хүүхдийн бэлэг

60000

ИТХ-ын төлөөлөгч Ч.Сүрэнхүү

2 хүүхдийн бэлэг

20000

ИТХ-ын төлөөлөгч
Н.Ганаа

5 хүүхдийн бэлэг

50000

ИТХ-ын төлөөлөгч Г.Сарантуяа

1 өрхөд хүнсний тусламж

50000

ИТХ-ын төлөөлөгч Б.Баярбат

3 хүүхдийн хувцас

150000

ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа

1 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас

95,000

2

Дүүргийн Засаг дарга

М.Чинболд

90 кг гурил

85500

 

135500

Мөнгөн хандив

50,000

3

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга

С.Мөнхчулуун

Хошин урлагийн “Макс” продакшны тоглолтын тасалбар

 

290,000

Мөнгөн  хандив

50,000

4

Захиргаа хуулийн хэлтэс

Бүх албан хаагч

30 ширхэг ном, JCS- ТББ-аас нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл

 

5.400.0

5

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Бүх албан хаагч

9-р хороонд 1 худагт 5 тонн ус

25,000

6

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Бүх албан хаагч

4 худагт 5 тонн ус

100,000

7

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Бүх албан хаагч

Өрхийн Угийн бичиг хөтлөх аргачлалын ном 10 ширхэг

70.000

 

8

Дэд бүтэц тохижилтийн хэлтэс

Бүх албан хаагч

Тус бүр 5000 төгрөг

20.000

9

 

 

 

 

 

 

Худалдаа үйлчилгээний хэлтэс

 

10 өглөгийн эздэд үнэ төлбөргүй каллиграфаар өргөмжлөл бичиж өгөх

250.000

“Хангалуун трейд” ХХК

 

Тус компанийн ачигч Гантулгад  1 сарын хүнсний хэрэглээ

100,000

“Цоглог хангай” ХХК

 

48 түрээслэгч

2 сарын түрээсийн хөнгөлөлт

150,000

“Дархан хүч” комплекс

 

2 иргэнд 25.0 бараа худалдан авах эрхийн бичиг, 2 иргэн 50.0 бараа худалдан авах эрхийн бичиг

500,000

“Сүү” ХК

 

Дүүргийн гудамж талбайн 100 ажилчин тус бүр

өтгөн сүү 2 ш, тарган ундаа 1 ш

260,000

10

Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах алба

Бүх албан хаагч

Авъяаслаг тэргүүний 5 сурагчийн шагнал

45,000

11

Аж ахуйн тасаг

Бүх албан хаагч

1 худагт 5 тонн ус

25,000

12

Хөдөлмөрийн хэлтэс

Бүх албан хаагч

Мөнгөн тусламж

50,000

13

Дотоод аудитын алба

Бүх албан хаагч

1 сурагчид хичээлийн хэрэгсэл

5000

14

Иргэний бүртгэлийн тасаг

Бүх албан хаагч

2 иргэнд иргэний үнэмлэх олгох

60,000

 

5 хүүхдийн хичээлийн хэрэгсэл

5000

15

Өмч газрын харилцааны алба

 

10 худагт 50 тонн ус

250,000

16

Нийгмийн халамжийн хэлтэс

 

2 ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр

600.000

 

17

 

 

 

 

 

 

 

Хүүхэд гэр бүл хөгжлийн төв

 

“Мон сүү” ХХК 

“Гэгээрэл” хөгжлийн төвийн 50 хүүхдэд бэлэглэнэ

 

250,000

“Финпак” ХХК

“Гэгээрэл” хөгжлийн төвийн 50 хүүхдүүдэд 500 дэвтэр

 

565.000

 

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэг

 

“Эрдэм” асрамжийн төвийн 20 хүүхдэд цүнх малгай, 5 сурагчийн дүрэмт хувцас

250,000

 “BE FORWORD” ХХК

“ALPHARD” авто машин

10.000.000

18

Худалдан авах ажиллагааны алба

Бүх албан хаагч

30-р хороонд 2 худагт 10 тонн ус

50,000

19

Нийгмийн даатгалын хэлтэс

Бүх албан хаагч

2 хүний эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь бөглөх

 

20

ДЗОУБ ТОНХХ

Бүх албан хаагч

2 өрхөд өргөө цагаан гэр

3,600,000

21

Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

Бүх албан хаагч

40 ширхэг сэрэмжлүүлэг, гарын авлага

 

22

Улаан загалмайн нийгэмлэг

Бүх албан хаагч

12 иргэнд хувцас

150.000

23

СХД-ийн 1-р амбулатори

Бүх албан хаагч

Тусламж мөнгөн хандив

75,000

24

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

Бүх албан хаагч

 

4-р хороо 1 худагт 5 тонн ус

25,000

 

Ажил үйлчилгээ

 

 

25

Урлагийн тоглолт

5.000.000

26

Эрүүл мэндийн үйлчилгээ

10,000,000

27

Халуун аарцаар үйлчлэх

400,000

 

НИЙТ ДҮН

40,310,500

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд