Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан энэ XII сарын 06-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцсэний дотор дүүргийн 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг дүгнэж, 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан юм.

2013 онд дүүргийн Засаг даргаас 2013-2016 оны  Үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 үндсэн зорилгод тулгуурласан 228 ажлыг Эдийн засаг, нийгмийн зорилтдоо тусган ажилласан.  Тусгагдсан ажлуудаас 101 ажил бүрэн биелж, 64 ажил  90%, 29 ажил 70%, 15 ажил 50%-ийн явцтай байгаа бөгөөд нийт биелэлт 87,8%-тай байна.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид энэхүү 2013 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийг хэлэлцэж, үнэлээд  “Хангалттай” хэмээн дүгнэлээ.

 

Мөн ирэх онд хийх ажлаа төлөвлөн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтоо боловсруулсаныг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. 2014 онд дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэргийг багтаасан зорилгын хүрээнд 242 ажил хийхээр төлөвлөж байна.  Үүнээс онцлон дурьдвал:

Дүүргийн нутаг дэвсгэр 361-ийн гармын орчимд “Жижиг дунд үйлдвэрийн парк” барих ажлыг хийхээр төлөвлөн судалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэмт хэрэг ихээр гардаг гэр хорооллыг хяналтын камерын системд хамруулахаар төлөвлөсөн. Энэхүү ажил хийгдсэнээр дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай  болох юм. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд