Сар шинийн баярын өдрүүдээр гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс гэр хорооллын гудамж замуудад шинээр гарц гаргаж, боломжтой замуудыг өргөсгөж, тэгшлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа гулгааг арилгах ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ. Замын цагдаагийн газрын өгсөн мэдээллээр Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Баянхошуу, Хайлааст, Долоон Буудал, Гандангийн гудамж, замуудад түгжрэл ихээхэн үүсдэг байна.

 

Эдгээр газруудад тээврийн хэрэгсэлд зориулсан замын зорчих хэсэг нь эвдэрсэнээс автомашинуудын хөдөлгөөн удааширч замын хажуу талаар явах, урсгал сөрөх нөхцөл бий болдог. Тиймээс эвдрэл ихтэй замыг шар шороогоор дүүргэх, эсвэл хүйтний улиралд хийх боломжтой асьфалтан нөхөөс тавих, зарим замуудын голоор тусгаарлах хаалт хийж шаардлагатай гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар Зурагтын эцсээс Дэнжийн мянгын асфальт бетон замыг холбосон 500 метр шороон замыг шинээр тавьж байгаа бөгөөд Баянхошууны Хөтлийн зам, 3, 4 дүгээр хорооллын эвдэрсэн замуудыг шороогоор дүүргэж тэгшлээд байна. Цаашлаад 1-р хорооллын 34-р байрнаас Хангай захын уулзвар руу ордог замын нарийссан хэсгийг өргөсгөж, Хангай захын баруун урд талын гэрлэн дохионы зохицуулалтыг өөрчлөн, Гандангийн гудамжаас Гэсэр сүмийн уулзвар руу орох замын халтиргааг арилгаж, тэгшлэх  юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд