Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ оныхоо ажлыг дүүргүүдийн өнгөрөгч 2013 оны ажлыг дүгнэн шалгахаас эхлээд байна. Засгийн газрын тогтоолоор “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хийж байгаа энэхүү шалгалт нь дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2013 оны үйл ажиллагаа зорилго, зорилтын биелэлт, өнөөдрийн байдлыг дүгнэж үнэлэх зорилготой юм.
Шалгалт 1 дүгээр сарын 6-наас эхлэн явагдсан бөгөөд өнөөдөр буюу 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийг шалгаж байна.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн ажлыг таван үндсэн чиглэлийн 35 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.