Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм.

 

Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн  6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавина. Одоогоор Баянхошууны шинэ эцсийн орчмын гэрэлтүүлэггүй 8 гудамжид 50 вт-ын хүчин чадалтай лед гэрэлтүүлгийг хийж эхлээд байна. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжуудад байгаа гэрлийн шон дээр  шууд суурилуулж байгаа юм. Энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил болсон гэж холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 28 мянга гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг долоон компани хариуцан ажиллаж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьдаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд