Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт суурьших нь их. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр наад зах нь өрхийн эмчийн ачаалал нэмэгдэж, цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй гээд асуудал үүсдэг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлага НЗДТГ-т дүүргээ хоёр хуваах хүсэлт гаргахаар болжээ. Байдал ямар байгааг сурвалжиллаа.

Төрсөн хүүхдийнхээ гэрчилгээг авах, хаягийн бүртгэлд орох, хашаагаа кадастрын зурагт оруулах гэх мэт олон асуудлаа шийдүүлэх гэсэн хүмүүс Сонгинохайрхан дүүргийн Нэг цэгийн үйлчилгээ гэх хаягтай өрөөнд дугаарлаж зогссон харагдана. Хэдэн хүн иргэдэд үйлчилж буйг харахаар хүмүүсийн урдуур явахад “Урдуур орохгүй шүү. Өдөржин зогсож байна” хэмээн хижээл насны ах уурлав. Хүмүүсийг харахад удаан зогсож, ядарсан нь илт.

Хүмүүсийн дундуур явсаар III давхарт байрлах Тамгын газрын дарга С.Мөнхчулуунтай уулзлаа.

 

 

-Танай дүүргийн ажил их байдаг бололтой. Ажлаа амжуулахаар дугаарласан иргэд ууртай байна шүү?

-Тийм байгаа биз. Ачаалал их болохоор иргэд төдийгүй ажилтнууд ч бухимдалтай байдаг. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг газар нутгийн хувьд хоёр тийшээ тэлэх боломжтой болохоор хөд өө орон нутгаас ирэгсэд зөвшөөр өлг үй ирээд буучихдаг. Ялангуяа манай дүүргийн Эмээлт, Тахилтад олноороо буусан. Хүн амын тоо нэмэгдсээр 265 мянга орчим болсон. Бүртгэлтэй иргэдийн тоо нь энэ. Бүртгэлгүй иргэд нэмэгдээд 280 мянга орчим оршин суугчтай болоод байна.

-Зөвшөөрөлгүй буусан иргэдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Газрын албаныхан нүүхийг шаарддаг ч иргэд эсэргүүцэн, жагсаал цуглаан хийх дээрээ тулдаг. Очих газаргүй, буух хашаа байхгүй гээд олон зовлон тоочдог. Үерийн аман дээр буусан айлуудад анхааруулж, Эмээлтэд газар олгоод нүүлгэсэн боловч буцаад л ирдэг. Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй гэсэн хуультай болохоор яаж ч болдоггүй. Нэгэнт нүүгээд ирсэн хүмүүст төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Манай дүүргийн нэг хэсэг нь албан ёсоор хаягг үй Увсын, Үерийн гэх нэртэй гудамж цөөнгүй.

-Танай дүүрэг хэдэн хороотой вэ. Дунджаар нэг хороо хэдэн өрхтэй бол?

-Манай дүүрэг 32 хороотой. Хамгийн бага хүн амтай XII хороо таван мянган хүн амтай. Хамгийн олон нь 16 мянган хүн амтай байна. Чингэлтэй дүүргийн нэг хороотой харьцуулаад үзэхээр тус дүүргийн хамгийн олон хүн амтай хороо нь манай хамгийн бага хүн амтай хороотой адил. Засаг захиргааны нэгжээрээ бол сум, дүүрэг хоёр адилхан статустай. Албан хаагчдын тоо ч мөн адил байх. Гэтэл хийж буй ажил нь өдөр шөнө шиг ялгаатай. Сумын захиргаа хамгийн олондоо 3000 орчим хүн үйлчилдэг бол бид 280 мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Бид хэн нэгэнтэй барьцаж байгаа юм биш. Хамгийн гол нь ачаалал хэт ихсэхээр иргэдэд хохиролтой. Өрхийн нэг эмч 200-300 хүнд үйлчлэх ёстой байхад энэ тоо хэд дахин нэмэгдээд 800-1000 болчихоор хэцүү биз дээ. Нэг цэгийн үйлчилгээгээр өдөрт 1500 хүн үйлчлүүлэх боломжтой байхад 5000-8000 болох жишээтэй. Удаан хүлээсэн иргэд уурлана, учрыг нь ойлгохгүй байж ажилтнуудыг харааж, загнана. Энэ байдал нь ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Манай нийгмийн ажилтан ажлын ачааллаас болж эрүүл мэнд нь муудаж, халагдах өргөдлөө өгсөн. Хэн хэндээ хэцүү. Тиймээс бид хоёр дүүрэг болгоё гэсэн санал гаргах гэж байна. Иргэд ч дэмжсэн.

-Хогийн уут тарааж буй хэсгийн ахлагчтай таарсан. Гартаа мод барьчихсан, ядарсан шинжтэй явж байна лээ?

-Хамгийн их ачаалалтай, хүнд ажлыг хэсгийн ахлагч нар хийдэг. Айлуудаар явж судалгаа хийнэ, хаана ямар айл шинээр буусныг судалж, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх гээд л хийх ажил мундахгүй. Манай дүүрэг гэр хороолол олонтой, ажиллах орчин тааруу. Халтиргаа гулгаа ихтэй, хог шороон дунд тэд явж ажлаа хийнэ. Ихэвчлэн тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд энэ ажлыг хийдэг болохоор хүнд. Нохойноос өөрийг өө хамгаалах гэж мод барьж яваа нь тэр байх. Хэсгийн ахлагч нар урамшууллаар цалинждаг болохоор нийгмийн даатгал нь төл өгддөггүй. Хэсгийн ахлагчийнхаа тоог нэмье гэхээр урамшууллын санд мөнгө байдаггүй. Энэ мэт олон асуудал байна. Дүүргээ хоёр хуваачихвал иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжирна шүү дээ. Засгийн газраас сумдыг хотын статустай болгон хөгж үүлж, хотын захиргаанаас дүүрг үүдийг нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэхээр ярьж, ажил эхл үүлэх гэж буйг дэмждэг. Дүүргээ хоёр хуваахад хүмүүсийн иргэний үнэмлэхийг өөрчлөх, хаягжилт хийх гэх мэт ажилд зарцуулах мөнгө хэрэгтэй болно. Засаг даргын орлогч Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг судалгаа хийж байна.

Сонгинохайрхан дүүргийн хамгийн олон хүн амтай VII хорооны дарга Г.Оюунчимэгтэй уулзлаа. “Манай хороо 4000 гаруй өрх, 16000 гаруй хүн амтай. “Хилчин” хотхоноос бусад нь гэр хороолол. Хорооны үндсэн ажилтнуудаас гадна хэсгийн гурван ахлагч ажилладаг. Манай хөрш VIII хороо найман мянган хүн амтай байхад манай хороо хоёр дахин олон оршин суугчтай байх жишээтэй. Ачаалал их байдаг болохоор дүүргээ төдийгүй хороогоо хоёр хуваах хүсэлтээ ЗДТГ-т гаргасан. Нэг зүйлийг хэлмээр байна. Манай хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Хорооны хүүхдүүд 67 дугаар сургуульд суралцсанаас дөрвөн ээлжтэй болсон. Зарим нэг нь хоёр гурван буудлын цаана байх 105 дугаар сургуульд суралцдаг. Долоон худагтай ч хүрэлцдэггүй. 1-3 км явж байж усаа авдаг айл олон бий. Гэгээ орохтой зэрэгцээд цүнхээ үүрээд явж буй бага ангийнхан, хүйтэнд хол газар тэрэг түрэн усаа авах гээд явж буй хүүхдүүдийг хараад сэтгэл зовох юм” гэж ярив.

Тус хорооны VII хэсгийн ахлагч С.Зэндмэнэ “Эгч нь насаараа хороонд ажилласан. 420 өрх хариуцан ажилладаг. Хотын төвийн дүүргийн хэсгийн ахлагч орон сууцаар явдаг бол бидний ажиллах орчин тэс өөр. Дулааны улиралд гол гатлах, намаг шалбааг ихтэй газраар явахад хүнд байдаг. Иргэд маань хогоо хашаанаасаа гаргаад хаячихна, бохир усаа гудамжиндаа асгадаг. Халтирч унан гэмтэх тохиолдол цөөнгүй. Хотын захын дүүрэгт ажилгүйдэл, архидалт их. Хэсгийн ахлагч нар “байлдааны” бэлэн байдалд ажилладаг. “Иргэдийн ухамсрыг яаж дээшл үүлэх вэ” гэж байнга боддог. Гудамжных нь хогийг цэвэрлээд уутанд хийгээд тавьчихаар хогийг нь асгаад уутыг нь аваад явчих юм. Хоёр дүүрэг болговол хэн хэндээ хэрэгтэй байна” гэв.

Тус дүүргийн VIII хорооны иргэн Г.Хаштуул “Дүүрэг, хороонд ялгааг үй дугаарласан хүн олон байдаг. Эхэндээ хүнд суртал гаргалаа гэж Тамгын газрын ажилтнуудад уурладаг байсан ч ажлын ачааллыг нь мэдсэнээс хойш бухимдахаа больсон. Хичээгээд ч ажил нь барагддаггүй. Хоёр дүүрэг болгоё гэж санал гаргасныг иргэд дэмжиж байгаа” гэв. Нийслэлийн төвийн дүүргийн хэсгийн ахлагч хэдэн өрх хариуцан ажилладгийг сонирхлоо.

Баянгол дүүргийн VIII хорооны IV хэсгийн ахлагч С.Цэцэндэлэг 478 өрх хариуцан ажилладаг юм байна. Хариуцсан өрхийн тоо нь С.Зэндмэнэ ахлагчийнхаас олон ч ажлын ачаалал бага гэж хэлсэн. Учир нь ажиллах орчин сайтайн дээр орон сууцанд амьдардаг иргэд тэдний ажлыг ойлгон, тусалж дэмждэг гэв. Чингэлтэй дүүргийн IX хороо есөн хэсэгтэй аж. Нэг хэсгийн ахлагч дунджаар 250-400 өрх хариуцан ажилладаг юм байна. Дээрх дүүргүүдийн хорооны Засаг дарга, ажилтнууд, хэсгийн ахлагчийн ажлыг харьцуулахад ялгаа их байна. Гэхдээ тэд ажил их гэж бухимддагг үй юм билээ. Харин урт дараалалд өдөржин зогссон иргэдийн бухимдал, хэрүүл, маргаан зарим үед хэрээс хэтэрч зовлон болдгийг ярьж байлаа. “Засаг захиргааны бүтэц, газар зүйн байршлыг УИХ хэлэлцэж шийддэг. Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар албан ёсоор хүсэлт ирээг үй ч дүүргийн удирдлага энэ тухай удаа дараа ярьж байгаа. Шаардлага буйг ойлгон, судалгаа хийж байна” гэж НЗДТГ-ын дарга Ё. Гэрэлчулуун хэлсэн юм.

 

мэдээллийн эх сурвалж MOGNGOLNEWS.MN

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд