Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын зорилго зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй  2014 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.  Засаг дарга М.Чинболд 2013 оны Үр дүнгийн гэрээгээ “Бүрэн хангалттай” дүгнүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг ажлаараа нийслэлийн хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн юм.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мөн энэ өдөр нийслэлийн 9 дүүрэг,  харъяа газар, агентлагийн удирдлагуудтай энэхүү Үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд дээрх газрын удирдлагуудад хандаж “Би та бүхэнтэй нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс үр дүнгийн гэрээ байгуулах гэж байна. Ингэснээр нийслэлийн татвар төлөгч иргэдийн төвлөрүүлсэн 559 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад зарцуулах эрхийг та бүхэнд олгож байна гэсэн үг. Иргэд маань эрүүл, аюулгүй, айх айдасгүй, сайхан замтай тийм л хотод амьдрахыг хүсч татвараа төлж байгаа. Тиймээс та бүхэн нийслэлчүүдийнхээ итгэлийг дааж хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд