Үндэсний статстикийн хорооноос Төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байна.

  Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг 2-р сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

 

  Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах  ажлууд хийгдэнэ.

  Хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдснээр төрийн бүх байгууллагуудад шаардлагатай мэдээллийн сан үүсч иргэн өөрийн тухай болон өрхийн талаарх тодорхойлолтоо олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулж авах шаардлагагүй болж байгаа юм.  Жишээ нь: Орон сууцны зээл авахад шаардагдах хүний тухай мэдээллийг энэ сангаас шууд авах боломжтой.   

  Иймд Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс хорооныхоо хүн ам, өрхийн бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд холбогдох хуулийн дагуу хувь хүн, өрхийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд