Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр дүүргийнхээ төсөвт байгууллагын дарга нар буюу төсвийн шууд захирагч нартай Нийслэл болон дүүргийн Засаг даргын 2013-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, 2014 Эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхээр Үр дүнгийн гэрээг байгууллаа.

Жил болгон Дүүргийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргын өмнө үүрэг хүлээн Үр дүнгийн гэрээ байгуулдаг. Харин дүүргийн хэмжээнд байгаа дээр дурьдсан улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллага буюу Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын дарга нар дүүргийн Засаг даргын өмнө үүрэг хүлээн Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг юм.

 

Энэ жилийн Үр дүнгийн гэрээний хувьд онцлогтой. Байгууллагын ил тод байдлыг хангах үүднээс “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлж байгаагийн хүрээнд эдгээр төсөвт байгууллага бүр Үр дүнгийн гэрээндээ “Шилэн данс”-тай холбогдсон заалтууд оруулж ирсэн.

Мөн Нийслэлээс  энэ жил анх удаа Эрүүл, аюулгүй байдлын индексийг гаргасан. Сонгинохайрхан дүүргийн хувьд цөөнгүй үзүүлэлтээр улаан буюу муу гарсан байгаа. Энэхүү Үр дүнгийн гэрээнд мөн Эрүүл аюулгүй байдлын үзүүлэлтээ дээшлүүлэх талаар заалтууд орсон байгаагаараа онцлог болж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд