Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг шинээр холбох, эвдэрсэн сүлжээг засварлах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, зохих хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” А/133 дугаар захирамж гаргажээ.

 

Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас дүүргүүдийн засаг даргын тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо. Харин нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн  засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Хороодын сүлжээний засвар,  Алслагдсан хороод руу шилэн кабел татахад шаардагдах 377 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд