Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолын Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, 61, 63 дугаар тогтоолын Хот тохижилтын талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагын дагаж мөрдөх журам, СХД-ийн “Архигүй баасан гараг” дэд хөтөлбөрийг сурталчилах  ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хөгжилд хамтдаа” сэдэвт сургалтыг 2014.02.28-ны өдөр Драгон төвийн их танхимд худалдаа үйлчилгээний 300 орчим аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан зохион байгууллаа.

 

Сургалтанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Төрхүү болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлагууд оролцон мэдээлэл хийж, санал бодлоо солилцсон юм.
Сургалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад хууль эрх зүйн эмхэтгэл ном тарааж, санал асуулгын хуудсаар санал хүсэлтийг авлаа.  

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд