Өнгөрсөн сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архинд хордон 4 хүн нас барсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг дарга М.Чинболдын захирамж гарч дүүргийн хэмжээний бүх үйлчилгээний байгууллагуудыг шалгах ажлын  хэсэг өнгөрсөн долоо хоноогоос эхлэн ажиллаж байгаа юм. Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдийн хамтарсан 3  ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  дэлгүүр, ресторан баар, зочид буудал, эмийн сан, РС тоглоомын газрууд зэрэг бүх үйлчилгээний байгууллагыг шалгана.

 

Одоогийн байдлаар цөөнгүй байгууллага дээр үйл ажиллагааны зөрчил илрээд байна. Тухайлбал 32-р хорооны нутаг дэвсгэр буюу 22-ын товчооны орчимд үйл ажиллагаа явуулж байгаа 5 хүнсний дэлгүүрээс их хэмжээний чихэр, набор, импортын шар айраг зэрэг 12 нэр төрлийн хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрчээ. Шалгалтын хэсэг тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг лацдан битүүмжилсэн бөгөөд тусгай комисс гаргаж устгалд оруулна.

Холбогдох хууль тогтоомжууд, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий энэхүү шалгалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд