Жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр дэлхий нийтээр “Хэрэглэгчийн эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Олон улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага CI-аас энэ жилийн хэрэглэгчийн эрхийн өдрийг  “Утсан харилцаагаар шударга үйлчлүүлэх бидний эрхийг хангая” уриатайгаар тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хандаж уриалга гарган хэрэглэгчдэд чиглэсэн зарим арга хэмжээ зохион байгууллахыг санал болголоо.

 

Тухайлбал:

  1. Хэрэглэгчдэд ойлгомжтой,бүрэн шударга гэрээг эх хэлээр нь байгуулах
  2. Хэрэглэгчийн төлсөн төлбөрт нийцсэн, чанартай үйлчилгээг үзүүлэх
  3. Үүрэн холбооны үйлчилгээ авсан тухай үнэн зөв, ил тод мэдээлэлд суурилсан төлбөр тооцоог хийж байх
  4. Хэрэглэгчийн гар утасны мэдээллийн нууцыг чанд сахих, түүнийг хэрхэн хангаж байгааг хэрэглэгч хянах боломжоор хангах
  5. Хэрэглэгчээс тавьсан санал гомдлыг бүрэн сонсож, барагдуулж байх

 зэрэг саналуудыг үндэсний үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтел  компаниудын салбаруудад илгээжээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд