Тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан дүүргийн “Ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр “Соёмбо” кино театрын “Их танхим”-д боллоо. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч, Хөдөлмөрийн хэлтсийн хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэргжилтийг хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлан, ажил олгогчдыг хооронд нь танилцуулж, мэдээлэл солилцох зорилготой энэхүү зөвлөгөөнд Хөдөлмөрийн яам, дүүргийн ЗДТГ, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллагууд оролцсон юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: - ....Нийгэмд зөвхөн өөрсдийгөө авч явахаас гадна өрөөл бусад олон хүнд ажлын байр бий болгон олон айлын гэрийг дулаан, тогоог дүүрэн байлгаж байгаа ажил олгогч та бүхэнд талархаж байдгаа илэрхийлээд,  ....ажил олгогчдын аливаа зөв зүйтэй, ажил хэрэгч санал санаачлагыг хүлээн авч цаашдын бодлого шийдвэрт тусган ажиллана гэж хэллээ.

            Мөн энэхүү зөвлөгөөний үеэр “Ажил олгогчдыг дэмжих хөтөлбөр”-ийг танилцуулж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болсон юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд