Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрийг чадавхижуулах зорилгоор нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлуудад тендер зарлахдаа давуу эрх тооцохоор төлөвлөж байна.
Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 оны   Давуу эрх тооцох аргачлалыг тус тус баримтлах юм. Иймд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг дээрх хууль, журамтай танилцаж мэдээлэл авахыг зөвлөе.  

 

Одоогоор Нийслэлд хэрэгжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлуудын тендерт Дотоодын давуу эрх тооцохоор зарлаад байна. Уг ажлыг гүйцэтгэхдээ Монгол улсын гарал үүсэлтэй бараа, материалыг ашиглах тендерт оролцогчид давуу эрх тооцохоор шийдвэрлэсэн. Энэ нь тендерт оролцогч давуу эрх эдлэх албан хүсэлтээ тендерийн баримт бичгийн хамт ирүүлэх, үнэлгээнд харгалзуулах боломжтой гэсэн үг. Харин албан хүсэлтэд уг ажилд ашиглах бараа материалын нэрсийн жагсаалт, тоо ширхэг, нэг бүрийн болон нийт үнийг тусгасан байх мөн тухайн бараа материалын тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээг эх хувиар буюу нотариатаар баталгаажуулан нотлох баримт болгож ирүүлэхээр шаардлагатай гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд