Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 03 сарын 31-ний өдөр болж, Нийслэлийн зургаан дүүргийн хяналтын камержуулалтын ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна. 2012 онд Чингэлтэй дүүргийн 13, 14-р хороонд 30, 2013 онд Хан-уул дүүргийн 4-16-р хороонд 25, Чингэлтэй дүүргийн 7, 14-р хороо, Баянгол дүүргийн 1,7 ,12, 13, 14, 19-р хороонд 175, Сүхбаатар дүүргийн 1-16 хороонд 125 гээд нийт 369 хяналтын камерыг нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байршуулжээ.

 

Харин 2014 онд Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороонд 217, Сонгинохайрхан дүүргийн 1-32 дугаар хороонд 180, Сүхбаатар дүүргийн 1-16 дугаар хороонд 93 нийт 490 хяналтын камерыг шинээр суурилуулахаар саналтай байгаагаа нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Энэ ажилд нийт 3,6 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг нийт 859 хяналтын камертай болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулахад дөхөм болно гэж албаныхан үзэж байгаа юм.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлд байршуулж буй хяналтын камерын бичлэгийг хэрхэн ашиглах талаар нийтлэг журамтай болох ёстой. Хяналтын камертай гээд иргэдийнхээ эрхэнд халдаж болохгүй” гэдгийг онцлоод дүүргүүдэд суурилуулсан камерыг хэрхэн ашиглах талаар нийтлэг журмыг 4-р сард багтаан боловсруулж, бүх камерыг паспортжуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.  Журам боловсруулж батлуулсаны дараа хяналтын камерын ашиглалтын зардлыг аль газар хариуцах нь тодорхой болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд