Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн удирдах албан тушаалтнуудад “Гамшгийн үед дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний ажиллагаа” сэдэвтэй сургалтыг зохион байгуулж байна.

Гал усны гашуун зовлон гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг.

 

Хүн бүхэн, ялангуяа онцгой байдлын албаныхан, нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд өндөр сэрэмжтэй байж, гамшгийн аюул тохиолдсон үед  ард иргэдээ хамгаалах үүрэгтэй. Энэхүү сургалтаар гамшгийн үед нутгийн захиргааны байгууллагууд ямар үүрэгтэй хэрхэн ажиллах, хоорондын уялдаа холбоог хэрхэн хангах, гамшгийг хэрхэн хор хохирол багатай туулан давах талаар сургалт явуулж, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийх юм.  Мөн Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлогын талаар сургалтын хөтөлбөрт оруулан танилцуулна.

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга М.Чинболд болон тус комиссын гишүүд болох Тамгын газрын хэлтэс албад болон нутгийн захиргааны байгууллагуудын дарга нар оролцож байна. Сургалт 4 дүгээр сарын 04-ний өдрийн турш үргэлжилнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд