Дүүргийн Эрүүл аюулгүй байдлын үзүүлэлтийг дээшлүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, ногоон орчин бүрдүүлэх зорилгоор ЗДТГ-ын Дэд  бүтэц, тохижилтын  хэлтсээс санаачлан   “Ногоон  дүүрэг-2014” аяныг өрнүүлж эхлээд байна. Энэхүү аяны хүрээнд    аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн    идэвх   санаачлагыг  өрнүүлэхээр   Монголын  Эко  Зохистой  хөгжлийн  холбоо,  Хайтан   цэцгийн  холбоо  ТББ-тай  хамтран  мод бут, сөөг,   мандлын  цэцэг  хэрхэн  тарьж  арчлан  тордож  ургуулах  талаар    үнэ  төлбөргүй  сургалтыг  зохион  байгууллаа.

 

Оршин суугаа орчиндоо ногоон орчин бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжыг нэмэгдүүлэхэд оролцох сонирхол иргэдэд өндөр байлаа.

“Мандлын цэцгийн үрсэлгээ хийх,  мод үрээр тарьж үржүүлэх арга туршлага“ сэдэвтэй энэхүү сургалт өнгөрсөн 2 дугаар сараас 4 дүгээр сарыг хүртэл явагдаж тус дүүргийн 472 иргэн хамрагджээ.

ЗДТГ-ын Дэд  бүтэц, тохижилтын  хэлтсээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж   чадваржуулах энэ төрлийн сургалтуудыг дахин зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд