Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/271 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Хотын захиргааны шинэ цогцолбор барихтай холбогдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханын материал” хувьцаат компанийн 9.2 га газрын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийж, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

 

Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийх, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд