Энэ жил  Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Тус замын ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж  тендерт "Экспресс зам" ХХК шалгаран Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулжээ.  Гэрээнд зааснаар 2014.10.30-нд ажлаа хийж дуусгах юм байна. Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, объектыг татуулах шаардлагатай бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд