Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой,  жагсаалч анги хамт олон шалгаруулах  “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарласан билээ. Тус уралдааныг дүгнэх комисс өчигдөр буюу 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 017 дугаар анги дээр ирж тохижилтын байдалтай танилцаж жагсаалын үзлэг хийлээ.

 

Энэ үеэр тус дүүргийн Засаг дарга М.Чинболд мөн хүрэлцэн ирж үзлэгийн байдалтай танилцлаа. Засаг дарга М.Чинболд өнгөрсөн 3 дугаар сард дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангиудын захирагч нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт дүүргийн тохижилт бүтээн байгуулалтад цэргийн ангиудтай хамтарч ажиллахаар тусгасан юм.

ЗХ-ий 017 дугаар анги нь барилга угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг. Энэ уралдаанд тус ангийг дээгүүр байр эзлэнэ гэж найдаж байгаагаа  Засаг дарга илэрхийллээ.

“Монгол цэргийн жавхаа” уралдаан 5 дугаар сарын 03-нд дүнгээ гаргана.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд