Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр буюу  4 дүгээр сарын 19-ний өдөр Бүх нийтийн цэвэрлэгээг Улаанбаатар хот даяар зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг өнөөдөр  дүүргийнхээ хэмжээнд Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээний бүх төрийн болон төрийн бус өмчит байгууллага, нийт 32 хороо,  сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан  их цэвэрлэгээ зохион байгуулалт сайтай,  байгууллага иргэдийн оролцоо өндөр үргэлжилж байна.

 

Энэ их цэвэрлэгээгээр Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн өвөл хуралдсан хур хогноосоо салах зорилго тавьж байгаа юм. Урин цагийг Улаанбаатар хот цэвэр цэмцгэр угтна.

Их цэвэрлэгээ өнөөдөр орой бүх хороодоос мэдээ авч Нйислэлийн Засаг даргын Тамгын газарт илгээснээр дуусна. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд