Дүүргийн Засаг даргын 2014 оны А/99 дугаар захирамж гаргаж ажлын хэсэг байгуулан дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Ажлын хэсгийг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, их цэвэрлэгээ зохион байгуулж хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүрэг, их цэвэрлэгээний ажлын үндсэн чиглэл, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж,  хяналт тавих хороодын хуваарь, ажлын төлөвлөгөө, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх хуваарийг гарган холбогдох хэлтэс албад, хороодод хүргүүллээ.

 

            Их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2 удаа  хуралдаж ажлын чиглэлээ тодруулан үүрэг даалгавар авч оролцсон. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадууд дараахь байдлаар хороодыг хуваарилан авч цэвэрлэгээний явцад хяналт тавьж ажилласан. Үүнд.

Хэлтэс, албад

Хариуцах хороод

1

Захиргаа хуулийн хэлтэс А.Пүрэвсүрэн

Төвийн бүс 5, 6, 7, 18, 19, 23, 27,  29 дүгээр хороод, тухайн хорооны СӨХ-үүд

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс Б.Оюунбилэг

 

Толгойт бүс  2, 3, 4,  26, 32 дугаар хороод,  Төсөвт газрууд,

 

Худалдаа үйлчилгээний хэлтэс Г.Ууганбаяр

Өнөр бүс 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороод,  тухайн хорооны СӨХ-д, Үйлдвэр, үйлчилгээний газрууд

2

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс Баярмагнай

30, 31 дүгээр хороо

4

Санхүү төрийн сангийн хэлтэс С.Болорцэцэг

Баянхошуу бүс 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хороод

5

Цэргийн штаб А.Баттулга

1, 20, 22 дугаар хороод, Цэргийн ангиуд

6

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Т.Сүхбаатар

Бүх хороод

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс С.Ганболд

Бүх хороодод хяналтын улсын байцаагч ажиллуулах

 

            Дүүргийн хэмжээнд  Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ 2, 3, 4, 9, 10, 12, 13, 14, 18, 23, 25, 28, 31 дүгээр хороодод хог тээврийн 20  машинаар, Тээвэрлэлт үйлчилгээний төв 1, 11, 16, 17, 19, 20, 22, 24, 26, 29, 30 ,32 дугаар хороодод  хог тээврийн 20 машинаар, Нийтлэг үйлчилгээний төв 5, 6, 7, 8, 15,  27 дугаар хороодод 8 машинаар  нийтдээ 48 хог тээврийн автомашинаар 137 рейс хогийг Нарангийн  төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэлээ. 

            Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд нийт 1253 аж ахуйн нэгж байгууллагын  13595 хүн оролцсоноос Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын 3243 оюутан, сурагчид нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж идэвхтэй оролцлоо.

            Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос портер маркын 10 автомашинаар оюутан сурагчдын цэвэрлэсэн талбайн хог хаягдлыг тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

            Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 28 улсын байцаагч хороод хариуцан ажиллаж  1050 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэх хуудас өгч ажилласан байна.

            Их цэвэрлэгээнд дараах аж ахуйн нэгж, байгууллагууд хангалтгүй оролцсон буюу огт оролцоогүй байна. Эдгээр байгууллагуудад хууль тогтоомжын дагуу хариуцлага тооцох юм.

  1. 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёлт” СӨХ, “Го-дун” эмнэлэг, “Плэнти” хүнсний дэлгүүр
  2. 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө майнинг” ХХК, “Найзууд” цэцэрлэг, “Зузаахай” цэцэрлэг, “Мон-гео” ХХК, “Макс” худалдааны төв, “888” зочид буудал, “Драгон” холдинг, “Москва-10” СӨХ, “Магнай трейд” ШТС, “Талх чихэр” ХХК
  3. 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Холбооны 37-р салбар, “Гурван баян” ХХК
  4. 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн прокурор
  5. 19 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн” караоке, Нийгмийн даатгалын хэлтэс
  6. 11 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том мянган” ХХК, “Овоот трейд” ХХК

Их цэвэрлэгээний явцаас

          

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчмын цэвэрлэхээс өмнө, цэвэрлэсний дараа

          

62 дугаар сургуулийн сурагчид нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд

         

17 дугаар хорооны иргэдийн цэвэрлэгээнд оролцож байгаа байдал

         

26 дугаар хорооны жалга цэвэрлэхийн өмнө, цэвэрлэсний дараа

         

10 дугаар хороо АШҮ-ийн 60 айлын орчим цэвэрлэхийн өмнө, цэвэрлэсний дараа

29 дүгээр хороо байгууллага, аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээнд оролцсон байдал

          

30 дугаар хороо Чулуутын 8-р гудамж цэвэрлэхийн өмнө, цэвэрлэсний дараа

          

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд