Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн албан ёсны нээлт 4 дүгээр сарын 18-ны Баасан гарагт боллоо.

Тус төслийн хүрээнд “Хотын соёл”-ын талаар дүүргийнхээ ЕБС-иудын сурагчид, Их сургуулийн оюутан залуусыг хамарсан Илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгээс гарсан санал, санаачилагыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

 

Мөн дүүргийн Нутгийн захиргааны байгууллагууд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад “Хотын соёл-Биднээс эхэлнэ” санаачилагын туг аялуулах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэхүү аянаар туг хүлээн авсан байгууллага өөрийн нөхцөл, онцлогийн хүрээнд “Хотын соёл”-д бодит хувь нэмэр оруулах ажлуудыг зохион байгуулан, тайланг Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх юм. “Санаачлагын туг” уралдаант аяныг ирэх 10 дугаар сард дүгнэн Нийслэлийн өдрөөр шагнаж урамшуулах юм. Шилдэг “Хотын соёл”-ыг хэрэгжүүлэгч Хэлтэс, Аж ахуйн нэгж тус бүр нэгийг шалгаруулж 500,000 төгрөгөөр урамшуулна.

Эдгээрээс гадна тус төслөөр цэцэрлэгийн хүүхдүүдэд “Хог хаях дадал суулгах хичээл” орох, Хотын соёлд бүтээлчээр оролцсон шилдэг Ахмадын бүлэг шалгаруулах, Эссэ бичлэгийн уралдаан явуулах, дүүргийн хэмжээний нийт орон сууцыг дугааржуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Хотын соёл” төслийн нээлтийн үеэр Засаг дарга М.Чинболд  санаачилагын тугийн дүүргийн “Тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээ” ОНӨААТҮГ-ын хамт олонд гардуулж өглөө.  Мөн “Ирээдүй” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад Засаг дарга М.Чинболд, МУГЖ Н.Батцэцэг нар “Хотын соёл”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг явууллаа.

Мөн дүүргээс хэрэгжүүлж буй “Архигүй Баасан гараг” хөтөлбөртэй уялдуулан төслийн хугацаанд долоо хоног бүрийн Баасан гарагт дүүргийн нутаг дэвсгэрт задгай талбайд урлагийн тоглолт явуулах бөгөөд эхний тоглолт нээлтийн өдөр “Соёмбо” кино театрын урд талбайд болсон. Жаргалант тосгонд байрлах Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолт хийж иргэд, үзэгчдийн мэлмий, сонорыг баясгалаа.

Төслийн талаарх мэдээ мэдээллийг facebook.com/khotiin.soyol,  twitter.com/khotiin_soyol, shd.mn цахим хуудсуудаар тогтмол авах боломжтой.

Төсөл нийслэлийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд