Монголын үндэсний соёлын биет бус өвийг сурталчилан таниулах, хөгжүүлэх зорилготой Хүүхдийн урлагийн “Солонго” их наадмын 2-р шатны шалгаруулат энэ сарын 15-ны өдөр явагдлаа.

Уг наадамд ЕБС-ийн сурагчид Ардын хөгжмийн сонгодог урлаг, Ардын бүжиг бий биелгээ, морин хуурын татлага, хөөмий , ерөөл магтаал,  уламжлалт сонгодог бүжгийн урлаг, хамтлаг дууны төрлүүдээр 22 сургуулийн  800 гаруй  сурагчид авъяас билгээ уралдуулан оролцож 2-р шатны шалгаруултанд 150 гаруй сурагчид шалгарч Дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

 

Мөн наадмын шилдэг сургуулиар 12 дугаар сургууль, шилдэг хөгжмийн багшаар 104-р сургуулийн  багш н.Өлзийсайхан, Ирээдүй цогцолбор сургуулийн багш н.Бямба-Өлзий нар тус тус шалгарч Дүүргийн Засаг даргын өрөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэхүү наадмыг  ЕБСургуулийн сурагчид, багш нарын ур чадварыг нэмэгдүүлж, авъяасыг хөгжүүлэх,  ардын урлагийн шинэ залуу үеийг бэлтгэхээр дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Happy Melody сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд