Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын дүрэм”-ийг боловсруулж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж нийслэлийн ИТХ-аар  “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотод амьдарч байгаа болон орон нутгаас шилжин ирсэн иргэдэд зориулж нийслэлийн иргэний лавлах  "Улаанбаатарын ном"-ыг бэлтгэн гаргалаа.

 

Энэхүү номонд нийслэлийн иргэн та нийгмийн халамж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах,  бүх төрлийн бүртгэлийг хаана, хэрхэн хийлгэх, нийтийн тээврийн маршрут, микроавтобус, таксины үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газрууд, орон сууцны ханш зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л мэдээллийг энгийн байдлаар багтаажээ.
Улаанбаатарын номыг жил бүр шинэчлэн гаргах бөгөөд нийслэлд шинээр суурьшиж буй иргэдэд шаардлагатай мэдээллийг нэг дороос өгч, хотын соёлд суралцах хялбаршуулсан зөвлөмж болох юм. Тус номыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газраар дамжуулан хорооны бүртгэлийн ажилтан иргэдэд олгож байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд