Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Өрхийн эрүүл мэндийн төвийн болон Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарыг БНСУ-ын Чунь Ань Их Сургуулийн эмнэлэгт 5 хоног мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсон. Энэхүү сургалтын батламжийг Сонгинохайрхан дүүргийн засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Эрүүл мэндийн нэгдэлийн дарга Ш.Хажидмаа нар гардууллаа.
Энэхүү сургалт нь Сонгинохайрхан дүүргийн эмч ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн хөгжилтэй орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар туршлага судлах зорилготой юм.