СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчдийн дунд “Нэгдэж бүтээцгээе” сэдэвтэй борлуулалтын сүлжээний хэлэлцүүлэгийг 4 дүгээр сарын 23-ны өдөр “Соёмбо” кинотеатрын Их танхимд зохион байгууллаа. Хөдөлмөрийн яам, Хэлэлцүүлэгт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ,  Инноваци хөгжлийн төвийн төлөөлөгчид хүрэлцэн ирж мэдээлэл танилцуулга хийн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч 350 гаруй иргэдтэй

 

- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдхүүн, үйлчилгээний  борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

- Борлуулалтын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд?,

-Хэрхэн яаж нэгдэж бүтээцгээх вэ? зэрэг сэдвээр нээлттэй ярилцлага хийлээ.

Хэлэцүүлэгийг нээж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны дарга Д.Батмөнх Шинэчлэлийн Засгийн газрын Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаа, ЖДҮ-ийн хууль, Зээлийн батлан даалтын тухай хуулийн хэрэгжилтийг танилцууллаа. Нэгдэж бүтээцгээе, нийгмийн түншлэлийг хөгжүүлэе сэдвээр Инноваци хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр, СХД-ийн Нэмүү өртгийн сүлжээний танилцуулгыг гүйцэтгэх захирал Б.Алтанбаяр нар танилцуулга хийлээ. Дүүргийн  Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа  Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж асуултанд хариуллаа.

Дүүргийн ЖДҮ эрхлэгч , өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид борлуулалтанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, хэрхэн хамтарч ажиллан амжилтад хүрч болох санал санаачлагаа ярилцсан энэхүү хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд