Нийслэл хотынхоо ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд дүүргийнхээ нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудаараа “Хотын соёл-Биднээс эхэлнэ” Санаачилгын туг аялуулж байгаа юм.

Санаачилгын туг нь нэг байгууллагад 14 хоногийн хугацаатай аялж байгаа бөгөөд энэ хугацаанд тухайн байгууллага өөрсдийн үйл ажиллагааны онцлог, боломж нөхцлийн хүрээнд Хотын соёлд бодитой, томоохон хувь нэмэр оруулахуйц ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлэх ёстой бөгөөд хийсэн ажлынхаа тайланг тугтай хамт аялах Тайлангийн хавтсанд хавсарган дараагийн байгууллагадаа хүлээлгэн өгөх юм.

 

Энэхүү Санаачилгын тугийг хүлээж авсан эхний байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГазар байлаа. Тус байгууллага нь туг аялах хугацаанд өөрсдийн хуваарьт цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэн ажилласанаас гадна хуваарьт бус  Өнөр хорооллын арын зам дагуух нийт 15970 м2  талбай буюу гараашнуудын дунд хуралдсан олон жилийн хур хогийг цэвэрлэжээ.  

“Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГазар нь Санаачилгын туг аяны хүрээнд   том талбай хамран олон жил хуримтлагдсан дээрх хогийг цэвэрлэн иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тустай томоохон ажил зохион байгуулжээ хэмээн дүүргийн удирдлагуудаас сайшаалаа.

Тус байгууллагын дарга Д.Мөнхцэцэг “Хотын соёл” төслийн Санаачилгын тугийг өнөөдөр дүүргийн Засаг дарга М.Чинболдод хүлээлгэн өгсөн юм. Засаг дарга тугийг өртөөлүүлэн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэгийн дарга нарт гардуулан өглөө.

Нийслэл хотоо Их хотын дайтай байлгах гэсэн Сонгинохайрханчуудын хүслийг тээсэн “Хотын соёл” төслийн Санаачилгын тугийг хүлээн авсан дээрх байгууллагууд хүн бүхний сэтгэлд хүрсэн сайхан ажлууд зохион байгуулж хэрэгжүүлэх биз ээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд