Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар  хороо нь газар нутгийн хувьд нилээд онцлог замын доод хэсэгтээ чийглэг хөрстэй хүнсний ногоо, жимс жимсгэний бут тарихад тун тохиромжтой байдаг юм. Энэхүү давуу талаа ашиглан хорооны иргэдээс санаачилан өөрсдийн 0,07 га газартаа мод, бут сөөг тарин тохижуулсан нь жишиг гэж хэлж болохоор байгаа. Үүний зэрэгцээ тус хороо нь  энэ жил Ногоон хороо болох зорилт тавин ажиллаж байна.

Ногоон хороо хөтөлбөрийн хүрээнд “Монголын эко зохистой хөгжлийн холбоо” ТББ болон “Чинагийн Галсан” сантай хамтарч модыг яаж ургуулах арчлах талаар 2 удаагийн үр дүнтэй сургалтыг явуулсан юм. Мөн хөтөлбөрийнхөө нүүрэн талын хашаатай айл өрхүүдэд тарих мод бут, хар шороо, бордоо зэргийг өгч энэ сарын 8-ны өдөр мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Өдөрлөгт 25 дугаар хорооны засаг дарга Б.Мөнхцэцэг, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Галтайхүү, тус сангийн зөвлөх Германы мэргэжилтэн Manfred Vesper, Peter, ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, хэлтсийн мэргэжилтнүүд, Цэцэгхайрхан өрхийн эмнэлэгийн дарга С.Оюунцэцэг, төрийн албан хаагчид хэсгийн ахлагч нар нийт 250 гаруй иргэд оролцлоо. Өдөрлөгийн үеэр хашаандаа хүнсний ногоо, мод сөөг, жимс жимсгэнэ тарьдаг 10 гаруй иргэн үзэсгэлэн худалдаа гаргасанаас гадна  хашаандаа мод сөөг тарьж хашаагаа ногоон байгууламжтай болгосон зарим  тэргүүний өрхүүдэд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал гардууллаа. Өдөрлөгийн дараа Дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга болон ТББ-ын тэргүүн, зөвлөхүүд, төрийн албан хаагчид хариуцсан хэсгүүдийнхээ айл өрхүүдээр явж мод тарьж,  зөвөлгөө өгч ажилласан юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд