Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр лүү” санаачилгын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай үйлчлэх, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр Нийслэлийн засаг дарга, УБЕГ-ын дарга нар хамтын ажиллагааны “Санамж бичиг” –т гарын үсэг зурсан билээ.

 

Санамж бичгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27  зэрэг 12 хороог шилэн кабелийн сүлжээнд тус тус холбосон бөгөөд  4 дүгээр сарын 24-ний өдөр  18 дугаар хорооны байранд нээлт хийлээ.

Нээлтэнд СХД-ийн Засаг даргын орлогч Н.Ганаа, УБЕГ-ын Ахлах мэргэжилтэн Т.Отгонбаяр, НУБГ-ын Хяналтын ахлах байцаагч Г.Энхтулга, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Салдатхан,  НЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Ганчимэг оролцсон юм.

Өмнө хороодод шилжилт хөдөлгөөн, төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт зэрэг иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байсан бол одоо гэрлэлт бүртэл болон цуцлалт, иргэний цахим үнэмлэхний дахин олголт, лавлагаа, Оршин суугаа хаягийн зурагтай тодорхойлолт зэрэг 5 үйлчилгээг нэмж үзүүлэх боломжтой боллоо

Эдгээр үйлчилгээг анхан шатны нэгж болох хорооноос үзүүлснээр иргэд зардал, цаг хугацаа хэмнэж төрийн үйлчилгээг оршин суугаа хорооноосоо хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд