Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д “Чанартай хөрөнгө оруулалт ба олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь худалдан авах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн худалдан авалтанд иргэний хяналтыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг чанартай, үр өгөөжтэй, илүү нээлттэй, ил тод байлгах зорилготой юм.

 

Зөвлөгөөний  үеэр оролцогчид буюу дүүргийн ЗДТГ,  ХАА-ы удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, иргэд, иргэдийн бүлгүүд хамтран орон нутгийн хэмжээнд бизнесийн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгоход тулгамдаж буй асуудлыг тодорхойлон бодлого, шийдвэр гаргахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний саналыг тусгах байнгын механизмыг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Дашрамд дурьдахад 20 сая хүртэлх төгрөгийн батлагдсан төсөвтэй ажлыг иргэдийн бүлгүүдээр гүйцэтгүүлж болохоор хуульд заасан байдаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст дүүргийн хэмжээний худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдийн бүлгүүдийг бүртгэж байгаа юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд