Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт  “Щвейцарийн хөгжлийн агентлаг”, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”–ийн төлөөлөгчид “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагаатай танилцан, үнэлгээ хийхээр  хүрэлцэн ирлээ.   Монгол дах Щвейцарийн  хөгжлийн агентлагийн үнэлгээний ахлах мэргэжилтэн Герхард ван Ланд, мэргэжилтэн Анн Кристин Деллна, хөтөлбөрийн мэргэжилтэн Жак Мерат, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”-ийн ажилтан Н.Мөнхгэрэл нар дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагаа иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байгаатай газар дээр нь танилцаж, цаашид албан хаагчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх талаар Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунтай  санал бодлоо солилцлоо.

Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүрэгт “Щвейцарийн хөгжлийн агентлаг”, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”–ийн дэмжлэгээр 2009 онд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдсан юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд