Соёл спорт аялал жуулчлалын яамны харъяа спортын бэлтгэлийн төвөөс нийслэлийн 9 дүүрэг, зэвсэгт хүчин, биеийн тамир, спортын хороодын дунд ““БИЕИЙН ТАМИРЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН”  шилжин явах цомыг энэ оны 1 дүгээр сараас аялуулж эхлээд байна.

Энэхүү цом аялах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2014 оны А/83 дугаар тушаалаар бүх хороод, аж ахуйн нэгж байгууллагаар аялуулах хуваарь, удирдамжийг  батлан Тамгын газрын хамт олон “Бүтээмжит аялал”-ийг зохион байгуулан ажлаа эхлүүлээд байна.

 

“БИЕИЙН ТАМИРЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” шилжин явах цом  2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүрэгт аялах бөгөөд тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цом энэ сарын 20-ноос дүүргийн “Толгойт бүс”-ийн хороодод аялаж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд