Нийслэлийн 375  жилийн  ойг угтан дүүргийн  ЗДТГ-аас хэрэгжүүлж  буй  “Хотын соёл” төслийн  Санаачилгын туг дүүргийн  Эрүүл
мэндийн нэгдэлд аялж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд ЭМН-ээс өнгөрсөн Баасан гараг буюу 5 дугаар сарын 16-нд “Хотын соёлд -
Таны оролцоо сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. ”Соёмбо” кинотеатрын өмнөх талбайд болсон уг  өдөрлөгийн үеэр  аяны хүрээнд
хийж  байгаа  ажлуудаа  танилцуулснаас  гадна  иргэдэд  их  хотын  иргэдийн  адил  эрүүл, зөв  амьдарч  хэвших  талаар  мэдээлэл,
сурталчилгаа  явуулан,  халдварт  бус  өвчний  үзлэг  шинжилгээ  хийсэн юм.

 

Мөн хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарган шилдэг оролцогчдыг шалгаруулжээ.  Өдөрлөгийн үйл  ажиллагаанд дүүргийн  Засаг дарга М.Чинболд,  Засаг  даргын  Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, ЭМН-ийн дарга Ш.Хажидмаа  нар  оролцлоо.  Дашрамд  дурьдахад  “Хотын соёл - Биднээс эхлнэ”  Санаачилгын  тугийг  хүлээн  авсан   байгууллага өөрийн   үйл  ажиллагааны  онцлог,  нөхцөл,  боломжийн  хүрээнд хотын  соёлын төлөвшилд хувь  нэмэр  оруулахуйц үйл  ажилагааг зохион  байгуулж  хэрэгжүүлж  байгаа  юм.



 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд