Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооноос энэ сарын 28-ны өдөр Нээлттэй хаалганы өдөрлөг хийлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгөө Москва хорооллын дундах талбайд хийж иргэд оршин суугчдад нийгмийн даатгал, татвар, иргэний бүртгэл, халамжийн хэлтсүүдийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөө өгөн,  сурталчилгааны хэвлэмэл материалууд тараан ажиллажээ.  

 

Мөн хорооны танилцуулга, 2013, 2014 онд хийсэн ажлын товч тайлан  болон цаашид хийгдэх томоохон ажлуудын талаар хэвлэмэл материалыг бэлтгэн  иргэдэд тарааж анхан шатны нэгжээс авч болох үйлчилгээний талаар мэдээлэл өгч иргэдийн эрэлт хүсэлтийг уламжилж ажилласаныг иргэдэд сайшаалтайгаар хүлээн авлаа.

Тус хорооны  “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлэг, хариуцсан хэсгийн байцаагч энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулсан юм.Өрхийн эмнэлэгээс иргэдийн даралтыг үзэж, сахарын шижингийн шинжилгээ хийж хүн тус бүрт зөвлөгөө өглөө. Хэсгийн байцаагч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч мэдээ мэдээлэл хийсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд