Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлууллаа. Засаг даргын Тамгын газар болон нийт 32 хорооны ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг хамруулсан Хүүхдийн баярын арга хэмжээ 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон юм. Баярын арга хэмжээг ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун нээсэн бөгөөд Засаг даргын Улс төр, олон нийтийн асуудал хариуцсан зөвлөх М.Мөнхжаргал, Тамгын газрын хэлтсийн дарга нарын удирдлагууд оролцсон юм.

 

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэмдэглэж, хүүхэд бүрийн бэлэг дотор паркийн 3 тоглоом дээр тоглох Fun багцын билет байсан нь ажилтан албан хаагчдын талархлыг хүлээлээ. Албан хаагчдын хүүхдүүд дунд авьяаслаг нь олон. Тухайлбал  Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргилын охин Б.Дуламсүрэн, Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Алтаннавчийн охин Б.Эмүжин, 20 дугаар хорооны Нийгмийн ажилтан Х.Энхтайваны охин О.Анударь нарын авьяастай хүүхдүүд маань урлагийн тоглолт үзүүлж сонирхуулсан нь баяр дээр баяр нэмсэн юм. Мөн багачуудынхаа дунд хөгжөөнт тэмцээн уралдаануудыг зохион явуулж, шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Ийнхүү дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын ажилтан, албан хаагчид нэг өдрийг хамт олон, хүүхдүүд, гэр бүлийнхээ хамт баярлан өнгөрүүллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд